УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “УИХ цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж байна. Цөмийн энергийн тухай хуультай танилцсан. Мөн цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй танилцсаны үр дүнд бид Засгийн газрын шийдвэрүүдийг дэмжиж байгаа. Уран олборлох Францын засгийн газрын гэрээ хэлэлцээр, тухайн улсын компаниудтай хамтарч ажиллах төсөл хөтөлбөр гээд анхаарах зүйлүүд бий.
Олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Өмнө гарч байсан алдааг давтаж болохгүй. 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Шинэ үндсэн хуулийн хүрээнд 126 гишүүнтэй болсон. Шинэ парламент иргэдийн итгэлийг олох хэрэгтэй. Эхний алхам нь улсын төсөв. Өнгөрсөн жилийн төсвийн алдагдал 20 их наяд байсан бол энэ жил 30 их наяд болж байна. Орлого талдаа баталгаа байхгүй. Гол орлогын эх үүсвэр нь түүхий нүүрс байдаг. Гэтэл өнгөрсөн хоёр жилд нүүрсний үнэ уналттай байлаа. Үүнийг хэтэрхий өөдрөг харж байна. Зарлага талдаа хэтэрхий үрэлгэн байна.
Нийгмийн даатгалын шимтгэл, халамж,татвар буурахгүй юм байна гэж харж байна. Үргүй хэмнэж болох маш олон зардал бий. Эдийн засгийн идэвхтэй хүн ам буурч байна. Төсөвтэй холбоотой хэд хэдэн зарчмын асуудлыг Үндэсний эвсэл хөндөж байгаа. Тухайлбал боловсролын зээлийн сан. Уг санд ирэх оны төсөвт 157 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүний төсвийг нэмэх шаардлагатай. Учир нь багш нарын чадамж сул. Тиймээс боловсон хүчинд анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн голлох салбарууддаа боловсон хүчнийг сайжруулах ёстой.
Цөмийн энергийн тухай хууль ярьж байна гэтэл энэ тал дээр бэлтгэгдсэн боловсон хүчин алга. Энэ мэт зүйлүүдэд анхаарах шаардлагатай байна” гэлээ. Эрчим хүчний салбар тойрсон асар их үргүй зардал байдаг. Мөн дээрээс хулгай, авлигад идэгдсэн салбар. Энэ асуудлаа цэгцлээгүй байж иргэдийн нуруун дээр санхүүгийн дарамт нэмж байна. Эрчим хүчний үнэ нэмэхээр инфляц дагаад өснө. Цаашдаа эрчим хүчний үнийг нэмэх нь зөв гэхдээ одоо цаг нь биш. Эхлээд өөрсдөө зардлаа хэмнэх хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын гишүүн А.Ундраа “УИХ-аар Цөмийн энергийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуулийг өөрчилж байгаа асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Франц улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээр, Орона компанитай байгуулсан хэлэлцээртэй холбоотой. Өнөөдөр Монгол Улсад ураны ашиглалтын лицензтэй найман компани байна. Гэрээ хэлэлцээр нь ямар агуулгатай хийх вэ гэдгийг анхаарах шаардлагатай байна.
Франц улстай хийсэн хэлэлцээр бол ихээхэн ач холбогдолтой, өргөн хүрээний агуулгатай хэлэлцээр байгаа. Боловсон хүчнээ бэлтгэх, газрын гүнд уусган баяжуулах зэрэг өргөн агуулгатай. Өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн төслийн хүрээнд нарийн асуудлыг оруулаагүй байна. Уран бол эдийн засгийн маш өндөр өгөөжтэй.
Ураныг газрын гүнд уусган баяжуулахдаа гүний усанд хэрхэн нөлөөлөх, судлан шинжлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх талаар хэлэлцээрт тусгасан. Үүнд хяналт тавих чадамж байгаа эсэхэд эргэлзэж байна. Үндэсний эвслийн хувьд энэ төсөл, гэрээ хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ хэрэгжүүлэх арга, гэрээ хэлэлцээрийн боловсруулалтад хяналт тавих шаардлагатай” гэв.