Ч.Номингийн “Фулхем” багтай байгуулсан гэрээний үлдэгдэл 6 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг Монгол Улс төлнө

ЦХИХХ-ны сайд Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа Английн хөлбөмбөгийн “Фулхем” багтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд “Фулхем” баг Монгол Улсаас 6 тэрбум төгрөг нэхэмжилж, улмаар Арбитрийн шүүхэд хандсан юм.

Энэхүү гэрээ, Арбитрын маргааны талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өглөө.

Б.Энхбаяр “Ч.Номингийн “Фулхем” багтай байгуулсан гэрээний улмаас үүссэн 6 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг Монгол Улс төлөхөөр болсон. Шүүхээр явбал Монгол Улс ялах магадлал бараг байхгүй. Бид “Төлөхгүй” гэж шүүхээр яваад ялагдчихвал бүр их зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна” хэмээлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn