Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийг 8 хоногийн дараа унтраалаа, одоо хохирлыг ярина

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн-Өндөр” гэдэг газар энэ сарын 08-ны 11.55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр 07.00 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал тйүмэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтайгаар ажиллажээ.

Энэхүү түймрийг эхлүүлсэн хүмүүс нь тодорхой байгаа. Түймрийг унтраасны дараа хохирлын хэмжээг тооцон гаргаж, улмаар хохирлыг төлүүлэх асуудал яригдана гэдгийг албаны хүмүүс ярьж байсан. Тиймээс одоо түймрийн хохирлыг тодорхой сайтар гаргаж, хэдий хугацаанд байгалийг сэргээх асуудлыг тооцон гаргах ёстой.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn