Дугуйчин С.Жамбалжамц Азийн наадмаас Монголын багийн анхны медалийг хүртлээ

Азийн наадмын эхний өдөр Монголын багийн анхны медалийг дугуйчин С.Жамбалжамц хүртлээ.

Дугуйн төрлийн тэмцээнд нийт 19 тамирчин хурд сорьсноос С.Жамбалжамц 42:58.02 минутаар барианд орж, хүрэл медаль хүртсэн байна. Энэ төрөлд Казахстаны тамирчин Алексей Луценко алтан медаль, Японы тамирчин Шинсүкэ Имамүра мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна.

Тэрбээр Ази тивийн аваргын тэмцээнээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай. Өдгөө 30 настай С.Жамбалжамц дөрвөн жилийн өмнө Ханжоугийн Азийн наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан юм.

Казахстаны дугуйчин А.Луценко Ханжоугийн Азийн наадамд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаад амжилтаа ахиулж, Азийн наадмын аварга болжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn