Өнөөдөр Монгол улсын барилгын салбарын 100 жилийн ой тохиож байна. Бөхийн өргөөнд энэ баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан боллоо. Бай шагнал өндөртэй тус барилдаанд улсын начин Б.Гончигсүрэн хавтай сайхан барилдаж түрүүллээ. Улсын аварга О.Хангай үзүүрлэж улсын арслан Б.Бат-Өлзий, улсын харцага Э.Даш нар шөвгийн дөрөв үлдлээ.
Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, Б.Бат-Өлзий арслангуудыг цувуулан хаясан Б.Гончигсүрэнг энэ өдөр Бөхийн өргөөнд зогсоох хүчтэн байсангүй. Түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд 15 саяыг тус тус гардлаа.
