Улаанбаатарын гудамжиндулиасны унгирал элбэгшиж, олон нийтийн бухимдлыг төрүүлж байна.
Энэ асуудлаар МУИС-ийн профессор, Ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг “Хот суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд эм улиасыг тарихгүй байх, эр улиасыг тарих арга руу шилжихгүй бол энэ хөвөнгөөс салахгүй” хэмээн ярилаа. Тэрээр “Одоо ургасан энэ улиаснуудаасаа мөчир бэлдээд л дахиад л улиас тариалах юм бол бид унгирлаас хэзээ ч салахгүй.
Монгол оронд ер нь ногоон байгууламжид хамгийн их ашиглаж байгаа нь энэ улиас мод.
Хүмүүсийн яриад байгаа улиасны хөвөн гэдэг бол улиасны үр юм.
Үр эм улиасан дээр боловсордог..
Энэ хийсээд байгаа унгирал дотор жижиг бор үр байгаа. Тэгээд энэ нь хийсээд зохимжтой газраа очиж ургах нь биологийн өөрийнх нь зохилдолгоо юм
Эм улиас 15- 20 наснаасаа эхлээд үр өгч эхэлдэг. За ингэхээр одоо та нар ажиглах байх. Энэ мод бол одоо тэр чигээрээ бүтнээрээ цав цагаан харагдаж байгаа юм. Тэгэхээр бол тэр хэмжээний их үр өгч байна гэсэн үг. Тэгэхээр бид нар бол энэ хот суурин газрын цэцэрлэгүүдэд улиасыг сонгохдоо эр улиасыг сонгож мөчрийг бэлдэх хэрэгтэй.
