“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорум хотод 1500 га талбайд ойн зурвас байгуулах ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорум хотод 1500 га талбайд ойн зурвас байгуулах ажлын явцтай БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир танилцлаа.
2025 оны хавраас эхэлсэн энэхүү ажлын хүрээнд 930,000 модыг тарьж ургуулан арчилгааг хийж байна.
Уул, уурхайн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 22 аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр мод үржүүлэг, ойжуулалтын мэргэжлийн компаниуд энэхүү ажлыг гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn