2026 оны төлөвлөгөөний дагуу ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг, дрон, үүргийн шүршигч багаж ашиглан микробиологийн аргаар 121.3 мянган га, механик аргаар 12.2 мянган га талбайд тэмцлийн ажил хэрэгжүүлж байна.
2026 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Богдхан уулын ДЦГ болон Сэлэнгэ, Орхон аймгийн ойн сан бүхий бүсүүдэд нийт 22.5 мянган га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгээд байна.
Мөн Хэнтий, Дорнод аймгуудад механик аргаар өндөг түүж устгах ажлыг амжилттай зохион байгуулж, 1100 кг өндгийг устгалаа.
Ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах ажил Сэлэнгэ, Архангай, Завхан, Хөвсгөл, Увс аймгуудад үргэлжилж байна.
