Кибер халдлага гэдэг нь мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний эмзэг байдлыг ашиглан мэдээллийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн аливаа үйлдлийг хэлдэг.
2021 онд Кибер аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн тогтолцоо бэхжиж, иргэдийг кибер гэмт хэрэг, халдлагаас хамгаалах арга хэмжээнүүдийг цогц байдлаар авч эхлээд байна.
Үүний нэг нь кибер халдлага зөрчилтэй холбоотой мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас авах 113 тусгай дугаар ажиллуулж байгаа явдал юм. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс уг тусгай дугаарыг ажиллуулж байгаа бөгөөд энэ онд нийтдээ 2400 орчим дуудлага 113 дугаарт иржээ.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллага ямар нэг хэлбэрээр кибер халдлагад өртвөл 113 тусгай дугаарт мэдээлж, яаралтай тусламж авах боломжтой.
.
