Монгол Улсад жил бүхэн уламжлал болгон зохион байгуулдаг ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД шалгаруулах сонгон шалгаруулалт явагдаж байна.
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн 10 номинацид үндэсний хэмжээнд 569 хүүхэд өрсөлдөж байна.


