Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй бол нөхөн төлбөр төлдөг хуулийн заалт хэрэгжихгүй байна

25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах тухай заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 2-т  бий.

Хэрэв тухайн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол  ажиллах ёстой байсан хөгжлийн бэрхшээлтэй хүний орон тоо тутамд сар бүр 792 мянган төгрөгийг  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлөх хуультай.

Гэвч Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд ердөө 3 тэрбум 200 сая төгрөг цугларч байгаа тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэр яригдав.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ердөө 18 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэнэ. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн нөхөн төлбөр ийм бага байгаа нь дээрх хуулийн заалт хэрэгжихгүй байгаа гэсэн үг.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт хийж, нээлттэй ил тод болгоно гэж хэллээ.

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn