
УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдийн төлөөлөл Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл нарын гишүүд энэ талаар мэдээлэл хийлээ. Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардсан албан шаардлагыг хүргүүлэх хэд хэдэн үндэслэл байгааг тэд хэллээ. Юуны өмнө Боловсролын сайд П.Наранбаяр “Тодорхой төсөвт хөрөнгийг улсын төсвөөр санхүүжүүлэх замаар тусгахыг завдсан гэнэ. Нийт 1.2 тэрбум төгрөгийг сургуулийн менежментийн сайжруулах нэрээр сургууль бүрд 10 сая төгрөгийг олгожээ. Гэвч уг мөнгөө 120 сургуулиас буцаагаад “Сургуулийн судалгаа хөгжлийн төв” ТББ руу төвлөрүүлсэн байна. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж тэд үзжээ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалттын үеэр зарим хүүхдийн оноог өөрчилсөн, агуулгууд өөрчилсөн, зохион байгуулалт муу байсан зэрэг нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл гэв.