Н.Номтойбаяр: Сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ ТАГНУУЛЫН түвшинд шалгаж, сонгоно

Д.Пүрэвдаваа даргатай МоЛАН энэ удаагийн сонгуульд “Үндэсний эвсэл”-д нэгдэж сонгуульд орохоор болжээ. Тус намын дарга П.Пүрэвдаваа, Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр нар хамтран ажиллах гэрээг үзэглэв.

Энэ үеэр “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр:

Үндэсний эвсэл улс төрийн улиг болсон намуудыг эрүүлжүүлэх, төрөө намчдаас салгах, улс орныхоо бодлогыг хөгжилд тэмүүлж боловсруулах чиг зорилготой.

Төр, нийгмийн зүтгэлтэн Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян” зарчим дээр бодлогоо боловсруулсан.

Эдийн засгийн либералчлах, эрхэм хүндтэй тогтолцооны ард нуугдсан намчдаас төрөө салгахад тууштай, зоригтойхон үзчихнэ л гэж байгаа.

2020 онд улс төрөөс зайлуулах гэж нэг хэрэг тохох шаардлага үүссэн. Халамжаас хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3.9 тэрбум төгрөгийг зарцуулах эрх Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөл дээр байсан. 2.6 тэрбум нь эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгох хуулийн цоорхойтой байсан. Би тус зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 100 хувь эргэн төлүүлэх, бизнесүүдийг хүүгүй дэмжих шийдвэр гаргасан. Үүнийг Анхан шатны шүүхээс банкаар дамжуулж хүү тооцоогүй гэх үндэслэлээр 7.7 жил, 5.5 жилийн хорих ял өгсөн. Явсаар байгаад 2021 оны нэгдүгээр сарын УДШ хэрэгсэхгүй болгосон. Н.Номтойбаяр бол хуульд зааснаар нэр дэвших бүрэн боломжтой.

МАН, АН-аас гологдоод ирсэн нөхдүүдийг цуглуулдаг хогийн сав биш. УИХ-д нэр дэвшихээсээ өмнө хөөрхөн л байдаг, гарсныхаа дараа жинхэнэ зан нь гараад, элдэв асуудалд холбогдоод явдаг. Хуульд нийцсэн байх нь наад захын шалгуур. Энэ хүний төлөвшил, үзэл баримтлал, сахилга бат, хүмүүжил нь ямар вэ гэдгийг удирдлага болгож харна. Нэр дэвшигчдийг өөрсдөөс нь зөвшөөрөл авч байгаад тагнуулын түвшинд шалгаж, сонгож байгаа.

Хэн нэгэн хүнээс болж энэ эвслийн нэр хүндийг уналтад оруулахыг хүсэхгүй.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn