Энэ удаа буюу оны эхнээс өчигдрийг хүртэл Монгол улсад ирсэн жуулчдын тоон мэдээллийг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооноос танилцууллаа.
Энэ 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 29-ний урьдчилсан статистик мэдээллээр манай улсад 919,104 жуулчин ирсэн аж.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж байхдаа 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлэн, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод болон салбарын нийт оролцогчид хамтран ажиллаж байгаа.
Тэгвэл өнөөдрийн байдлаар жилийн зорилтын 91.9 хувьд хүрч, нэг сая жуулчин хүлээн авах зорилт биелэхэд 80,896 жуулчин үлдсэнийг мэдээлсэн нь энэ. Гэхдээ энд нэг лоосуутай зүйл бий. Учир юу гэвэл Монгол улсын хилээр орж гарч байгаа хүмүүс ямар зорилгоор орж гарч байгааг хил дээр бөглүүлдэг асуумжаар тодорхойлдог эсэх.
Хөрш ОХУ-ын хувьд дайн хийж байгаагийн улмаас баруун чиглэлүүд тэдэнд хаалттай. Харин Хятад ч юмуу, Монгол бас станы орнуудын хувьд тэдэнд нээлттэй. Энэ нь жуулчны урсгал нэмэгдсэнтэй холбоотой юу гэдэг асуудал гарна. Тийм бол энэ нь механик өсөлт.
Мөн Засгийн газар, Аялал жуулчлалын холбоо ирэх жилүүдэд ирсэн жуулчны тоог нэмэгдүүлэх ямар бодитой ажлууд хийж байна вэ гэдэг асуудал тулгарна. Тиймээс л гэхдээ… хэмээх асуултыг тавьж байгаа хэрэг.
