Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Т.Энхбаярыг томилжээ

Засгийн газрын аравдугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэл болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын аравдугаар сарын 28-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Т.Энхбаярыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Т.Энхбаяр нь 2003-2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж, олон улсын эрх зүйч мэргэжил эзэмшжээ. Мөн 2019-2020 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментийн магистр, 2025-2026 онд Япон Улсын Үндэсний Бодлого Судлалын Их Сургуульд төрийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.

Тэр төрийн захиргааны албанд 14 жил, үүнээс удирдах албан тушаалд есөн жил ажилласан туршлагатай. Тухайлбал, 2016-2025 онд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn