Мэргэжлийн байгууллагууд станцад гарсан гэмтлийн шалтгаан, нөхцөлийг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээх, станцыг хэвийн горимд шилжүүлэхээр шуурхай ажиллаж байгаа аж.
“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нутаг дэвсгэрт нийт 60 мянган хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээдэг ажээ.
