Суурьшлын бүсэд баавгай орж ирж байгаа учир болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

Суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрч байгаатай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Хүрэн баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар  оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахаар боллоо.

Мөн иргэд, олон нийтийг сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn