Өчигдрөөс 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. Энэхүү төсвийг тодтогож буй зардал нь 1.4 их наяд төгрөг. Төрийн албан хаагчид, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин болон бага орлогтой ахмадуудын тэтгэврийг нэмэхэд их наяд орчим төгрөг нь зарцуулагдана.
Өнгөрсөн жил төсөв батлахдаа Засгийн газар нь багш, эмч нарын цалин нэмэх ёстой ч төсөвтөө суулгаж өгөөгүй нь өнөөдөр төсөв тодотгоход хүрсэн болохыг Сангийн сайд хэлсэн. Үүнээс гадна ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих байсан тэтгэврийн нэмэгдлийг урагшлуулж, төсөвт тодотгол хийж байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал хэлж буй.
Гадаад дотоод хүчин зүйлээс шалтгаалсан үнийн өсөлтийн эсрэг ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа учраас ийнхүү төсөвт тодотгол хийж байгаа гэдгээ ч Ерөнхий сайд Н.Учрал хэлсээр яваа. Тодтогож буй үлдэх 400 орчим тэрбум төгрөгөөр эрчим хүчний салбар болон үнийн өсөлттэй холбоотойгоор нөөц бүрдүүлэх ажээ. Тухайлахад мах нөөцлөхөд 200 тэрбум гэх мэт.
Энэхүү 1.4 их наядын тодотголын 750 тэрбумыг Нийслэл хотын босгосон бондын мөнгөнөөс үлдсэнийг нь төрийн өмчит компаниудын ТУЗ, гүйцэтгэх захирлуудын зарцуулдаг мөнгөнөөс төсөвт татан төвлөрүүлж гаргахаар шийдсэн аж. Хэдхэн хүний эсвэл ганц захирлын гарын үсгээр зарцуулагдаж ирсэн олон зуун тэрбумыг ийнхүү улсын төсөвт татаж, цалин, тэтгэвэр болгож байгааг эсэргүүцэх хүмүүс ил далд олон байгаа нь мэдээж.
Гэвч энэ удаад шууд ил гарч ирээд улаан цайм энэ мөнгийг төсөвт татаж болохгүй хэмээх хүн ховор байна.
Ерөнхий сайд Н.Учралын хэлснээс харахад 37 их наядыг төрийн өмчит компанийн удирдлагууд эргэлдүүлдэг аж. Тэгэхээр энэ удаад их наядыг нь тэднээс салгаж байгаа нь энэ бололтой.
Харин Нийслэлээс мөнгө авсаныг нь хуучин хотын дарга Х.Нямбаатар эсэрггүүцэж байгаагаа нүүр хуудсандаа бичсэн байна билээ. Сөрөг хүчнийхэн болон зарим эдийн засагчид түр зуурын арга хэмжээ хэмээн баалж байгаа ч тодотголыг буцаах эсэхүл батлахгүй болгож чадахгүй бололтой.
Өчигдрийн хэлэлцүүлгээс харахад ийм дүр зураг харагдсан.
