Өчигдөр Ардын жүжигчин С.Жавхлан ээлжит удаагаа нутгийнхнаа загналаа. Тэр нь Халимагийн “Бамба цэцэг” хэмээх чуулга Увс аймгийн Улаангомд очиж, өнөө орой тоглох гэж байна хэмээн 5-6 цагийн өмнө фэйсбүүктээ бичиж.
С.Жавхлан “Халимаг улсын “Бамба цэцэг” чуулгын хамт олон дөнгөж сая Увс аймгийн Улаангом хотод ирлээ. Орой 19:00 цагт “Ойрад” чуулгын тайзнаа тоглохнээ зон олон ахан дүүс минь 500 шахам жил санасан Өсөрсөн цус тасарсан махны хэлчиркайнүүдайн сайхан күлайж авцгаатаан итгэж байгаа шуу! /Альхаан сайн гидгайр ташцхаатаан көөрк бас л битүү хатуу улс болыш таанууд, күмн амьтнд сайхан урам өгч сурцгаатн/” гэжээ.
Гэвч тоглолтыг долоон хүн үзэж гэнэ. Тэгмэгц Ардын жүжигчин маань аймаар уурлаж, нутгийнхнаа лайваар загналаа. С.Жавхланд ингэж нутгаа загнах нь өмнө нь ч бас тохиолдож л байсан. Түүнээсээ болж өнгөрсөн жил хүртэл нутагтаа очихгүй байсан билээ. 2020 оны сонгуулиар С.Жавхлан АН-аас Увсад нэр дэвшээд ялагдсан. Тэгээд тэр орой нутгаа загнаж, дууг минь битгий сонсоорой гээд бүр ташуурдаж байсан удаатай.
Энэ удаа ч дэргэд нь ташуур байсан бол ташуурдах байсан байх. С.Жавхлан од мөн л дөө, гэхдээ өмнө нь тоглолтын сурталчилгаа явуулаагүй байхад түүнийг бичингүүт хэдхэн цагийн дотор хүмүүс тэр дундаа Улаангомынхон уншаад заал дүүргэчихнэ гэж байхгүй л дээ. Юутай ч ийнхүү С.Жавхлан нутгийнхнаа хоёр дахиа загналаа.
https://www.facebook.com/javkhlansamandmongol/videos/1056688263652252
