Ирэх сараас улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр суудлын машиных 5,000, ачааны машиных 20,000 төгрөг болж нэмэгдэж байна.
Улсын хэмжээнд жилд засвар арчилгаанд 280 тэрбум төгрөг шаардлагатай ч 1000 төгрөгийн хураамжаар дээрх дүнгийн 10-12 хувь төвлөрч иржээ. Харин ийнхүү нэмэгдүүлснээр замын урсгал засварыг хангалттай хэмжээнд хийх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.
Авто зам ашигласны төлбөрөө 20 удаа төлөөгүй бол 21 дэх удаагаас нь хаалт сөхөгдөхгүй бөгөөд заавал төлбөрөө бүрэн төлөхийг шаардах ажээ.
