Завхан аймгийн Яруу сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Завхан аймгийн Яруу сумын төвөөс баруун урд зүгт 17 км зайд өнөөдөр 05:06:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Яруу сумын Засаг даргын Тамгын газрын дарга, малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлжээ.

Газар хөдлөлтийн голомт 48.08 өргөрөг, 96.52 уртрагийн солбицолд бүртгэгдсэн бөгөөд Яруу сумын төвөөс баруун зүгт 17 км, Улиастай сумаас баруун хойд зүгт 44 км, Алдархаан сумаас хойд зүгт 49 км-ийн зайд болсон байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn