Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, ЖАЙКА, “Инфо Сек Плас” ХХК хамтран Монгол Улсад кибер аюулгүй байдлын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх,залуу үеийн дунд кибер аюулгүй байдлын салбарыг сурталчлах, салбарын боловсон хүчин бэлтгэх зорилгоор “Developing Young Cybersecurity Talent in Mongolia” сэдэвтэй сургалт, семинарыг 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалт, семинар нь залуу үе, оюутан сурагчдад кибер аюулгүй байдлын суурь ойлголт, чиглэл, мэргэжлийн боломжуудыг таниулах, мөн анхан шатны мэдлэг олгох, бодит жишээн дээр суурилсан дадлага хийх зорилготой бөгөөд дараах үндсэн агуулгын хүрээнд практик дээр тулгуурлан явуулав.
Үүнд:
1. Кибер аюулгүй байдал болон ач холбогдол, боломж
2. Веб
3. Binary exploitation
4. Криптограф
5. Халдлага илрүүлэх шийдлүүд
Семинарт их дээд сургуулиуд болон 10 жилийн сургуулиудын нийт 130 гаруй залуус бүртгүүлж, 60 хүүхдийг сонгосон бөгөөд хүрэлцэн ирж оролцсон бүх залуустаа талархлаа гэж Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас мэдээллээ.
