УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо хуралдан, нэгэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа аж. Тэд “Улс төрийн намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй” гэсэн хуулийн төслийн заалтыг санаачилж, хэлэлцэж байгаа гэнэ.
Хууль төслийг санаачлахдаа намын дарга нь намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдаар ажиллах нь зөв гэж үзжээ.
Эрх баригч МАН-ын даргаар сонгогдоод байгаа Н.Учрал Засгийн газраа тогтвортой ажиллуулахаа мэдэгдээд байсан. Түүнийг нь ч батлах мэт МАН-ынхан намын даргаараа сонгосон Н.Учралыг УИХ-ын дарга болгох тухай яригдаж байгаа.
Тэгвэл АН түүнийг Ерөнхий сайд болгох шахалтыг ийн үзүүлж байгаа хэрэг бололтой. АН-ын санаачилсан энэ хуулийг батлах эсэх нь УИХ дахь МАН-ын бүлэг эв нэгдэлтэй болсон эсэхийг харуулах эхний томоохон шалгалт болох нь ойлгомжтой юм.
Тэд үнэхээр эв нэгдэлтэй болсон бол АН-ыг уг хуулийн төслийг оруулж ирвэл батлахгүй буцаах болно.
