Б.Чимидийн сонгуульд суралцахуй номын уншлага болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Чимид сан, Сонгуулийн ерөнхий хороо, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимидийн “Сонгуульд суралцахуй” номын уншлагыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна.

Энэхүү уншлагын үеэр уг номын дараах сэдвээр илтгэл тавьж, тус бүр санал дүгнэлт танилцуулах юм. Үүнд:

  • “Сонгуулийн эрх зүйн үндсэн асуудалд”
  • “Сонгуулийн байгууллага”
  • “Нам сонгуульд оролцох тухай”
  • “Сонгуулийн сурталчилгаа, санхүүжилт”
  • “Сонгогчийн боловсрол чухал болох нь”
  • “Сонгуулийн маргаан хянан шийдвэрлэх хэргийн харьяалал”

Энэ арга хэмжээнд илтгэгч, хэлэлцэгч болон бусад оролцогчид энэхүү номыг урьдчилан уншиж судалсны үндсэн дээр хэлэлцүүлэг өрнүүлэх замаар зохиогчийн оюуны өвийг олон нийтэд түгээх, иргэдийн сонгуулийн мэдлэгийг дээшлүүлэх, сонгуулийн эрх зүйн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг эргэлтэд оруулахад чиглэгдэж байна.

Анхлан 2008 онд хэвлэгдсэн “Сонгуульд суралцахуй” номыг  дахин хэвлэж олны хүртээл болгож байгаа нь тус арга хэмжээг улам ач холбогдолтой болгож буй бөгөөд өнгөрсөн жил Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын агуулгаар энэхүү уншлагыг зохион байгуулсан билээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn