
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх шалгуур хангасан амралтын 31 байгууллага, сувиллын 24 байгууллага нийт 55 байгууллага шалгарчээ. Эдгээр амралт, сувиллын газар ахмадууд долоо хоног хүртэл сувилуулж болох юм.
Нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг амралтын газарт 35 мянган төгрөг, сувиллын газарт 40 мянган төгрөгөөр тооцсон байна.
Ахмадууд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гэрээ байгуулсан амралт, сувиллын байгууллагаас сонгон хүсэлтээ гарган цахим эрхийн бичиг авах боломжтой.