
Баянхонгорчууд улаан шороогоороо эргэсэн эмзэг, зөөлөн говийн хөрсөө хайрлахын оронд сүйтгэж, ачааны автомашины уралдаан зохион байгуулжээ.
Тус аймгийн Автотээврийн төвийн дарга С.Батцэрэнгийн мэдээлснээр, Монголд анх удаа ийм тэмцээн зохион байгуулсан гэнэ. Тэгэхдээ хот хооронд зорчдог автобусны уралдаан, УАЗ машины уралдаан, Хово кросс гэсэн төрлүүдээр болжээ. Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан уг уралдааныг зохион байгуулсан байна.
Тэрээр уралдааныг жил бүр уламжлал болгоно гэсэн байна.