Л.Энх-Амгалан: Тэтгэврийг 5 жилээр боддог болсон нь маш шударга бус тогтолцоог бий болгосон, үүнийг өөрчилнө

НДШ төлж буй иргэн бүрд тэтгвэрийн төрийн нөөц сангийн данс бий болж, И-Монголиад холбогджээ. Ийнхүү манай улс хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эхлэл тавигдаж тэтгэврийн нөөцийн сантай боллоо.

Уг шинэчлэлийн талаар Л.Энх-Амгалан сайд танилцуулж байна.

Тэрбээр “Нийгмийн даатгалын багц хуулиар иргэд болон ААН-үүдийн төлсөн НДШ-ийн тус бүр 1 хувийг иргэдийн дансанд байршуулж эхэлсэн. 1.2 сая хүний нэр дээр нэрийн данс нээгдлээ. Арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар НДШ-ийн ямар хуримтлал үүссэн нь харагдана. Нийт 212 тэрбумын хуримтлал үүссэн байна. Өнөөдрийг хүртэл Монгол Улс хуваарилалтын тогтолцоотой байсан бол хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж байна.

Нэг хэсэг нь жилээ эсхүл шимтгэлээ илүү тооцуулаад тэтгэвэрт гардаг байж болохгүй.

Одоогийн тэтгэвэр боддог зарчмыг шинэчлэнэ. Тэтгэвэр боддог хугацааг 5 жил болгосон нь маш шударга бус тогтолцоог бий болгосон. Хувийн хэвшилд ажилладаг, өндөр цалинтай хүмүүс сүүлийн 5 жилээ өндрөөр төлөөд өндөр тэтгэвэр авах нь шударга бус. Үүнийг өөрчлөх шаардлагатай. Тэтгэврээ эрт тогтоолговол тэтгэвэр буурна, хожуу тогтоолговол тэтгэвэр нэмэгдэнэ.

Хөнгөлөлттэй тэтгэвэрт гарч буй хэсгийг эргэж харах шаардлагатай болж байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn