Солонгосын алдарт жүжигчин Rain буюу Жун Жи Хуны Монгол дахь тоглолт энэ есдүгээр сарын есдүгээр сарын 15-нд Hit Park-д болох гэж байна. Тэрээр 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, Bloo нарын хамт “Super Concert” тоглолтоо хийх юм. Уг тоглолтыг Солонгос-Монголын хамтарсан хамгийн анхны албан ёсны энтертайнмент “Evandis” компани зохион байгуулж байгаа аж.
“Super Concert”-ын тасалбар хосын, шүтэн бишрэгчийн, энгийн, VIP, VVIP гэсэн төрлөөр борлуулагдаж байгаа ажээ.
Evandis Entertainment -ын үүсгэн байгуулагч John Ко( Го Сон Хун )-ийн хэлснээр Rain “Монголчууд ажилдаа мориор явдаг уу?” гэж асуужээ. Тэрээр Монголыг үнэхээр хөгжөөгүй улс гэсэн ойлголттой байгаа гэнэ. Тиймээс Rain Монголд ирснээр Монголын гадаад сурталчилгаанд үнэхээр том ахиц гарна гэж зохион байгуулагчид нь үзэж байна.
1982 зургаадугаар сарын 25-нд БНСУ-д төрсөн дуучин, ая зохиогч, бүжигчин, жүжигчин Жун Жи Хун нь уран бүтээлийн нэрээ Rain гэж нэрлэсэн нь бүх хүний дээрээс бороо мэт асгарах болно утгатай гэнэ.
Тэрээр Солонгосын алдарт жүжигчин Ким Тэхи-тэй 2017 онд гэрлэн, хоёр хүүхдийн эцэг,эх болжээ.
Rain нь Солонгосын энтертаймент салбарын тэргүүлэгч 100 хүний жагсаалтын гуравдугаарт бичигдэж, 2006, 2011 онд Time сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгарсан түүхтэй.
Rain 2004 онд гарч байсан “Миний байшин” олон ангит киногоор монголчуудад танил болсон билээ.