Түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй, холимог тогтолцоогоор болсон УИХ-ын сонгууль болж, дүнгээ гаргалаа. Шинэ тогтолцоогоор болсон энэ удаагийн сонгуульд 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт 985 нэр дэвшигч өрсөлдсөн бол жагсаалтаар 385 нэр дэвшигч өрсөлдлөө.
Бие даан 46 нэр дэвшигч өрсөлдөж, нийтдээ 1349 нэр дэвшигч өрсөлдөв.
Сонгуулийн урьдчилсан дүнг цахимаар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж, олон нийтэд танилцуулав.
Урьдчилсан дүнгээр МАН 72 суудал (22-ыг нь жагсаалтаар, 50-ыг нь тойргоос) авав.
Ингэснээр МАН дангаараа Засгийн газраа байгуулах боломжтой болов.
СЕХ-ноос мэдээлснээр, хэсгийн хороодод одоо гараар санал тоолно. Үүний дараа албан ёсны дүн гарах юм.