Монгол Улсын ойн салбарын ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж
Өнөөдөр ойн салбар, банк санхүү, төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд Монгол Улсын ойн салбарт ногоон санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Арга хэмжээний үеэр:
– Ойд суурилсан эдийн засгийн боломж
– Ногоон зээл болон тогтвортой санхүүжилт
– Ойн салбарын өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтын боломж
– Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа
– Ойн салбарын татварын хөнгөлөлт, даатгалын шийдлүүд
зэрэг сэдвүүдийг онцлон хэлэлцэв.
Түүнчлэн төрийн байгууллага, арилжааны банкууд, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд болон ойн мэргэжлийн байгууллагууд туршлага солилцож, ойн болон санхүүгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Бид хамтдаа тогтвортой ойн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх болон ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэ түншлэлийг бий болгож байна.
