Монгол Улсын Засийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл, технологийн хүрээлэн (KEITI), болон “Ногоон Ази сүлжээ” ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Төв аймгийн Баянцогт суманд “Цаасгүй ногоон уур амьсгалын хариу арга хэмжээний төгөл” (Green Paperless Climate Response Forest) төслийг хэрэгжүүлэх бөгөөд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Санамж бичиг 2026–2028 он хүртэл хүчинтэй үйлчилнэ.
Монголын ойн салбарын хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал алхам болсон энэхүү хамтын ажиллагааг дэмжиж буй бүх талдаа талархал илэрхийлье!
