Баян-Өлгийн казак иргэд Израилийн жуулчид руу “Heil Hitler” хэмээн хутга, сүх барин дайрчээ

Баян-Өлгий аймагт аялж явсан Израилийн зургаан жуулчин өнгөрсөн долоо хоногт халдлагад өртсөн талаар Израилийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

Уг мэдээлэлд, гурван эрэгтэй, гурван эмэгтэйгээс бүрдсэн жуулчдын баг зуслангийн газарт хоноглохоор бэлтгэж байх үед хэсэг этгээд хутга, сүх барин дайрчээ. Халдлагын үеэр нэг жуулчны эрүү хугарч, түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр Израиль руу яаралтай хүргэсэн байна.

Жуулчдын мэдүүлснээр, халдагчид дайралтын үеэр “Heil Hitler”, “Эндээс зайл” хэмээх үгсийг хэлэн дайрч байсан гэх бөгөөд тэд халдлагыг антисемит үзэлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Тэдгээр жуулчид орон нутгийн жолоочийн тусламжтайгаар хэргийн газраас аюулгүй гарч чадсан аж. Улмаар БНХАУ дахь Израилийн Элчин сайдын яамтай холбогдон шаардлагатай консулын дэмжлэгийг авчээ.

Өнгөрсөн хэдэн сард амьдран суугаа улс болох Монголын иргэдтэй хүртэл таарамжгүй харилцаа үүсгэж буй казакууд ийнхүү гадны жуулчдын эрхэнд ч халдах болж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn