Н.Алтаншагай:Боловсролын салбар боловсон хүчнээ алдах өндөр эрсдэлтэй байна

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хурал  өнөөдөр болж, 2026 оны улсын төсвийг хэлэлцлээ.
Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Багш нарын ажил хаялт 2025 оны аравдугаар сарын 16-нд эхэлсэн. Өнөөдөр зургаа дахь өдөр. Ажил хаялт албан ёсоор зогссон юмуу? Энэ асуудлыг цэгцэлж нэг талдаа гарахгүй бол, үүнийг дагаад нийгэм эдийн засгийн хүндрэлүүд бий болж байна.
Хүүхэд харах хүнгүйгээс болж аав ээжүүд цалинтай, цалингүй чөлөө авч байна. Үнэхээр ажлын байран дээрээ байх шаардлагатай аав ээжүүд маань хүүхдүүдээ гэртээ түгжиж байна. Мөн энэ ажил хаялтыг яаралтай шийдвэрлэхгүй бол багш нар өөр ажилд орохоо мэдэгдэж боловсролын салбар боловсон хүчнээ алдах өндөр эрсдэлтэй байна” хэмээн хэллээ.
 Түүнчлэн эмч, багш нарын цалин нэмэхийг дэмжиж байгаа. Гэвч соёл урлаг, биеийн тамир, спортын салбарынхан цалингаа нэмэгдүүлж чадахгүй үлдэж байна. Ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байгаа албан хаагчдын цалинг нэмсэнгүй. Энэ бүхний ард адилхан хүний амьдрал өрнөж байгаа. Төрийн бодлого жигд явах ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn