
Чингис хааны Алтан ургийн бичиг Японоос олдсоныг өчигдөр зарлажээ.
Японы Нара мужийн Тэнри хотын нэгэн музейд хадгалагдаж буй ургийн бичгийг шинжлэн үзээд Монголын эзэнт гүрний анхны эзэн Чингис хааны үр садаас эхлээд 14 үеийн 12 мянга орчим хүний нэр бичигдсэн байгааг тогтоожээ.
Уг ургийн бичиг нь Нара мужийн Тэнри хотын Тэнри их сургуулийн дэргэдэх Тэнригийн лавлах музейд хадгалагдаж буй бөгөөд ойролцоогоор 5.5 метр диаметртэй дугуй хэлбэртэй даавуун дээрх бичиг ажээ.
Анх 20-р зууны дундуур уг музейд очсон гэнэ. Гэхдээ саяхнаас судлан шинжлээд их хааны удмын угийн бичиг болохыг тогтоосон байна.
Ургийн модны голд овгийн ахлагч эрэгтэйн нэрийг гадна талд нь түүний үр удмын нэрийг бичсэн байна гэнэ.
Уг ургийн модыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн Тэнригийн лавлах музейд дэлгэх ажээ.
Эх сурвалж: NHK