
АНУ Флорида мужийн Алачуа хотод 2025 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд болж байгаа ахмад мастеруудын хөнгөн атлетикийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Төмөрбатын Цэрэндолгор одоогийн байдлаар жад, зээрэнцэг төрлөөр Дэлхийн аваргын алтан медаль авч төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Тэрээр дахин гурван төрөлд хүч үзэх гэж байна. Тэрээр 2019 онд 81 насандаа Монгол Улсын гавяат тамирчин цолоор шагнуулсан бөгөөд ийнхүү 86 насандаа дахин хос алтан медалийн эзэн болжээ.