
Өнөөдөр 3 сарын 20 нь Григорийн тооллын жилийн 79 дахь өдөр. Энэ он дуустал 286 өдөр үлдэж байна.
2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 3 дугаар сарын 20-ныг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгохыг уриалсан. Ингээд энэхүү өдрийг 2013 оноос тэмдэглэж эхэлсэн юм.
Дэлхийн 200 гаруй улс орноос үндэстнээрээ аз жаргалын коэффициент нь хамгийн өндөр Бутаны Хаант улсын иргэд анх ийм өдөртэй болох санаачилгыг гаргасан ажээ.
Аз жаргал гэж юуг хэлэх тухай нэгдсэн ойлголт хүн төрөлхтөнд байхгүй. Мөнгө, нэр алдар гэх мэт ойлголтууд аз жаргалыг илэрхийлэхгүй нь судалгаагаар аль хэдийн тогтсон.
Бутан улсын ард иргэд ядуу, баяны хэмжүүрээр эхнийхэд нь тооцогдох ч аз жаргалаар энэ дэлхийд тэргүүлдэг.
Аз жаргал гээчийн тухайд сэтгэл ханамж, тайван байдал, эд баялаг, хувь хүний хувьд алдарших нь аз жаргалд хүрэх арга зам гэх байдлаар өөр өөрөө тайлбарлах гэсэн энгийн ойлголт түгээмэл байдаг ажээ.
Аз жаргалтай байхад хүн хоорондын харилцаа хамгийн чухал гэдгийг Харвардын судлаачид олон жил дагнан хийсэн судалгаагаараа тогтоожээ.
Энэ өдөр мөн та бидний хамгийн ойр жижигхэн бор шувуу /болжмор/ -г хамгаалах дэлхийн өдөр. Бор шувуу гэснээс хятадад бор шувуугаа Мао даргынхаа шийдвэрээр хядчихаад тариалангаа хорт шавьжинд сүйрүүлж, үүнээс болж гурван жил их өлсгөлөн болж олон сая хүн нас барсан гамшиг гарч байсан тохиолдол бий. Тэгэхээр аз жаргалд өчүүхэн бор шувуу ч чухал байх нь. Бор шувуу хэрэггүй амьтан биш ээ. Ер нь ертөнцөд нэгнээсээ хамааралгүй амьд биет гэж үгүй билээ.
Энэ өдөр төрсөн, нас нөгцсөн суутнууд, болсон үйл явдлууд үй олон бий. Онцлох хоёр чухлыг цухас тэмдэглэхэд ийм.