
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биолиогийн олон янз байдлын хомсдол гэсэн томоохон асуудлууд дээр иргэд, олон нийтийн оролцоотой шийдэх, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг авах хандлага дэлхий даяар явагдаж байна. УИХ-аас 2024 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар аж ахуйн нэгжүүд байгаль орчныг хамгаалах ажилд хөрөнгө оруулсан тохиолдолд тухайн жилийн борлуулалтын орлогын нэг хувьтай тэнцэх хэмжээний татварыг чөлөөлөхөөр болжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар ямар чиглэлүүдэд,ямар стандартын шаардлага хангасан тохиолдолд энэ чөлөөлөлтийг эдлүүлэх талаар журам батлагджээ.