
Өнөөдрийн 11 цагийн байдлаар нийслэл Улаанбаатарт хүйтний хэм -26 хэмийг зааж байв. Цаашдаа хүйтний эрч аажмаар суларч, тогтворжих ажээ.
Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөвөөр өчигдөр, өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч нэмж, цас орж буй аж. Энэ сарын 5-наас баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орсон бол өнөөдөр нутгийн зүүн хэсгээр, маргааш Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Зарим газраар салхи секундэд 16-18 метр, 24 метр хүрч ширүүсч буй ажээ.
Өнгөрсөн 5-наас чангарсан хүйтний эрч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -29…-34 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байна.
Энэ сарын 10-наас хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9….-14 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна гэ Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.