Гэр бүлийн хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай ахалж байна

Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг асуудлыг зохицуулах шаардлага гарсан тул уг асуудлын талаар  санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах УИХ-ын ажлын хэсэг гарсан. Уг  ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай ахалж байгаа бөгөөд ажлын хэсгийн  хоёр дахь хурлаа өчигдөр хийжээ.

Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан бөгөөд зургаа дахь ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн шинэчлэл хийхээр ажиллаж байна.

Өчигдрийн  хурлаар нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал, эмчилгээний чиг хандлага, Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар УИХ-ын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээлэл сонсож, асуулт асуулаа.

Хаврын чуулганы үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн Гэр бүлийн тухай хуулиар хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллахаар болжээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn