Өнгөрсөн сарын 3-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл дайны онц байдал зарлаж, удалгүй цуцалсны дараа тус улсын сөрөг хүчин, иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн билээ. Ерөнхийлөгч Юн Сук Ёлын импичментийг зарласны дараа Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дак Сү ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр шууд ажиллаж эхэлсэн.
Гэвч одоог хүртэл иргэдийн эсэргүүцлийн жагсаал намжаагүй бөгөөд сүүлийн өдрүүдэд жагсагчдын тоо эрс нэмэгдэж байгаа юм. Тиймээс Гадаад харилцааны яамнаас тус улсад болж байгаа жагсаал цуглаантай холбоотой анхааруулга зөвлөмжийг гаргаад байна. Одоогоор жагсаалд 35-40 мянган хүн нэгдээд байна. Ирэх өдрүүдэд энэ тоо өсөх магадлалтай байгаа хэвлэлүүд онцолж байна.