Монголын казах иргэд УИХ-д таван төлөөлөлтэй болов

Баян-Өлгий аймаг, тус аймгаас гаралтай казах иргэд УИХ-д 5 төлөөлөлтэй боллоо. УИХ-д сонгуулийн 3 дугаар тойрог болсон тус аймагт 3 мандат олгосон.

МАНаас нэр дэвшсэн Х.Жангавыл, Т.Аубакир, АН-аас нэр дэвшсэн Б.Бейсен гусэн гурван УИХ-ын гишүүнтэй болсон. Тэгвэл намуудын жагсаалтаас дахин хоёр гишүүн орж ирлээ.

МАН-ын жагсаалтын 17-д эрэмбэтэй С.Зулпхар, ИЗНН-ын жагсаалтын 4-т эрэмбэтэй С.Замира нар бас гишүүн болж байна. Ийнхүү казах иргэд парламентад 5 төлөөлөлтэй болов.

Мөн казахуудын анхны эмэгтэй төлөөлөл УИХ-д орж ирж байна.

 

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn