ТЦА: Суррон, скүүтерийг цаашид замын хөдөлгөөнд оролцуулах эсэх, тусгайлсан талбайн спортын чиглэлээр хөгжүүлэх үү гэсэн шийдвэрийг гаргуулахад саналаа хүргүүлж ажиллана

НИТХ дахь ХҮН намын бүлгээс Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан, скүүтер мопед ашиглах 20 зүйл бүхий журмыг ТЦА-д хүлээлгэн өглөө.

ХҮН намын төлөөлөгч П.Наранбаяр “Журмыг дөрөвдүгээр сард бэлтгэж, тавдугаар сард иргэдээсээ санал авсан. Журмын талаар олгосон мэдээлэл 110 мянга орчим иргэдэд хүрсэн байна. Үүнээс 50 гаруй санал ирсэн.

Журэмд уулзварт орж ирэхдээ явгалана гэж заасан. Тэр чигээрээ хурдтай орохгүй. Тэгээд гэрэлтүүлэгчтэй байна” гэлээ.

ХҮН намын төлөөлөгч Д.Гантулга:

Суррон бол 50 км/ ц-аас дээш хурдтай явж байгаа тул жолооны А ангилалд хамаарагддаг юм байна. Авто замын хөдөлгөөнд оролцож явахаас явган хүний замаар явж болдоггүй юм байна шүү.  Скүүтэртэй явж байвал замын баруун талаар явья. 10 км/цаг-ийн хурдаас хэтрүүлэхгүй явъя. Оройн цагаар явахад скүүтер дээр гэрэл цацруулагч наая зэрэг саналууд журамд тусгагдсан.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн Дэд хурандаа Б.Очирбат:

Хууль зүйн зам дээр Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан байгаа.

Үүнийг журмаар зохицуулах уу, Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулах уу гэдгийг  нэг мөр болгох, цаашлаад суррон, скүүтерийг замын хөдөлгөөнд оролцуулах эсэх, тусгайлсан талбай спортын чиглэлд хөгжүүлэх үү гэсэн энэ чиглэлийн шийдвэрүүдийг гаргуулахад манай байгууллагаас санаачлагатай, холбогдох байгууллагуудад саналыг хүргүүлж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд та бүхэнтэй хамтран ажиллана.

Суррон гэх тээврийн хэрэгсэл бол мопедоос илүү хурдтай, явган хүний замаар явуулах боломжгүй байгаа. Авто замаар явуулахад мотоциклийн адил толь зэрэг техникийн шаардлагыг хангахгүй байгаа.

Үүн дээр эрх зүйн зохицуулалтыг эргэж харах саналыг холбогдох байгууллагуудад хүргэн, ажиллаж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn