Нам нь нэр дэвшүүлээгүй УИХ, Засгийн газрын гишүүд

Эрх баригч МАН   дэвших хүсэлтээ өгсөн УИХ, Засгийн газрын гишүүдээсээ дараах нэр бүхий хүмүүсийг дэвшүүлсэнгүй.

УИХ-д зургаан  удаа суусан Спорт олимпизмын сайд Б.Бат-Эрдэнэ, таван  удаа суусан Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат нар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, “Сод Монгол”-ын Ц.Анандбазар, “шарк” хэмээгдэх Г.Амартүвшин нарыг МАН нэр дэвшүүлсэнгүй.

Эдгээр улстөрчид ямар нэг   манлайлалгүй, авлига, ашиг сонирхолд холбогддог, гэмт хэрэг хийсэн, зарим нь шантаажлах зэргээр ажиллаж ирсэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  л гэхэд улс оронд өрнөж буй томоохон бүтээн байгуулалтуудыг гацаахад оролцож, байнга популизм хийх болсноор нь олон нийт дургүйцэх болсон.

Сү.Батболдын хувьд  сүүлийн үеийн бүх сонгуулиуд түүний офшорт нуусан хөрөнгө, гадаад дахь хаус, шилтгээний тухай мэдээллээр хар сурталчилгаа эхэлдэг болсон. Ж.Эрдэнэбатыг  МАНАН бүлэглэлийнх гэдгээр хассан биз.

Х.Болорчулуун сайдын хувьд байнга популизм хийж, танхимын сайд нь хэрнээ  Засгийн газрынхаа эсрэг тэмцээд байдаг нэгэн. Гурилын  асуудлаар л гэхэд эрх ашгийн зөрчилтэй нэгэн. Ц.Анандбазарын хувьд сексийн дуулиан,  Бага Тэнгэрийн амны асуудал, шатахууны импорт гээд асуудал ихтэй. Г.Амартүвшин ч гэсэн УИХ-д сонгогдсоноосоо хойш нэг өдөр алгасалгүй хар мэдээний баатар болсон. Харь орны харьяатаас эхлээд Хөгжлийн банкны асуудал гээд түүний  асуудалтай түүх үргэлжилнэ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа нарын эмэгтэйчүүдийн төлөөллийг мөн дэвшүүлсэнгүй.

Харин УИХ-ын гишүүдээс Ц.Мөнхцэцэг, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн нар өөрсдийн хүслээр дахин нэр дэвшээгүй ажээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарын гишүүд ял сонссон учраас хуулийн дагуу нэр дэвшихгүй.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn