Л.Гантөмөр: Төрийн оролцоог багасгах хэрэгтэй, татвар буурах ёстой, эдийн засгийн орчин эрүүлжих хэрэгтэй

Монголын Эдийн засгийн чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр модераторын асуултад ийнхүү хариуллаа.

Тэрбээр “Парламентын засаглалыг бэхжүүжлэх нь чухал байгаа. Монголчуудын эрх чөлөөг хамгаалах, тэр дундаа эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах ёстой. Бид нар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ энэ дүр зургийг харж байсан. Сөргөлдөж хэн нэгнийг доошоо хийхээс илүүтэйгээр ард түмэн дэмжсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго дэвшүүлсэн.

Төрийн дарамт багасч, аж үйлдвэр хөгжих ёстой. Манай улс хөгжиж байгаа. Харагдаж байгаа шигээ биш.маш  их олон асуудалтай.  Асуудлууд нь далд байдаг. Тулгамдсан асуудлаа шийдмээр байгаа юм. Бизнесийн орчныг эрүүл болгох, дундаж давхаргыг бий болгох. Хүний нөөцийг сайжруулах. Манай улсын тулгамдсан асуудал нь хүний нөөц, боловсрол. Элсэлтийн шалгалт авахад тэр тестрээр хүүхдүүдийн амжилт эрс унасан. Энэ их байгалийн нөөцийг дээр нь хоёр том гүрний дунд байдаг улсын хувьд хүнийн нөөцийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Энэ Засгийн газраас хүлээж байгаа хүлээлт бол асуудлаа шийдэж чадах ёстой.

Бид байнгыг сөрөг хүчин байгаагүй. Ардчилсан нам МАН-тай хамтраад ажиллаж байсан зүйл зөндөө бий. Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдийг хөдөлгөж байсан. Орон нутгийн бие даасан байдлыг хамтдаа хийж байсан. Энэ удаагийнх илүү өндөр төвшнийх гэж ойлгож байгаа.

Хурдан байя гэж байгаа. Хурдтай байж, сонгуулиар ард түмэнд амласан хөтөлбөрөө ажил хэрэг болгоё. Асуудал маш ихтэй, асуудлаа шийдэхийн тулд маргалдаж суух зав алга. Хамгийн чухал онцлог бол чаддаг чаддаг юмаа хийе л гэж байгаа юм. Төрийн оролцоог багасгах хэрэгтэй. Татвар буурах ёстой. Эдийн засгийн орчин эрүүлжих хэрэгтэй” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn