Time сэтгүүл 2023 оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийг тодруулжээ

Америкийн “Time” сэтгүүл 2023 оны хамгийн нөлөө бүхий шилдэг эмэгтэйчүүдийг тодрууллаа. ​​Жагсаалтыг пүрэв гарагт тус сэтгүүлийн цахим хуудсанд нийтэлжээ. Үүнд жүжигчин, Оскар-2023 шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшсэн Кэйт Бланшетт багтжээ.

Уг хэвлэлд бичсэнээр “түүний хувьд хамгийн том бэлэг бол хүн төрөлхтөн” ажээ.

Түүнтэй хамт жагсаалтад Сомалийн боксчин, дүрвэгсдийн эрхийн төлөө тэмцэгч Рамла Али, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Анжела Бассетт, Украйны ЛГБТ + идэвхтэн, Insight эмэгтэйчүүдийг дэмжих байгууллагыг үндэслэгч Елена Шевченко, инди фольк-рок дуучин Фиби Бриджерс нар багтжээ.

Мөн жагсаалтад Пакистаны экологийн идэвхтэн Айша Сиддика, хөл бөмбөгчин, OL Rain багийн ахлагч, хагас хамгаалагч Меган Рапино, Бразилийн арьс өнгөний эрх тэгш байдлын сайд Аниэль Франко, Америкийн зохиолч Квинта Брунсон, Ираны сэтгүүлч Масих Алинежад, Мексикийн хүний ​​эрхийн төлөө тэмцэгч Вероника Круз Санчес нар багтжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn