FIFA-гийн 2022 оны шилдэг тоглогчийн төлөө Месси, Мбаппе, Бензема нар өрсөлдөнө

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) хэвлэлийн алба 2022 оны шилдэг тоглогчид өрсөлдөх гурван хөлбмбөгчийг нэрлэжээ.

“Реал Мадрид”-ын довтлогч Карим Бензема, мөн ПСЖ багийн тоглогч Лионель Месси, Килиан Мбаппе нар эхний гуравт багтаад байна.

Өнгөрсөн улиралд Бензема Испанийн аварга, Аваргуудын лигийн аварга болж, Алтан бөмбөгийн эзэн болсон. Месси Аргентины шигшээ багийн хамт Катарт болсон 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Мбаппе ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн билээ.

Хоёр франц, нэг аргентины хөлбөмбөгчөөс хэрвээ Карим Бензема гэмтэл авч ДАШТ-ийг өнжөөгүй бол магадлал нь нэг номерт байх байсан.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn