Э.Бат-Үүл: Монголчууд Зөвлөлтийн колоничлолын сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй

С.Эрдэнэ даргатай АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

1990 онд монголын хоёр дахь нам болон бүртгэгдэж гарч ирсэн АН монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Зөвлөлтийн колоничлолоос монголыг чөлөөлөх үйл явц АН-ын манлайлал дор хийгдсэн.

АН-ын гишүүд бол Зөвлөлтийн колоничлолоос монголыг чөлөөлж байсан баатрууд. Путины Украин руу дайрсан нь Ардчилалд зарласан дайн.

Үүний дараа ОХУ-ын Элчин сайдын зүгээс гаргасан мэдэгдэл нь Ардчилсан намыг хоёр дахь Украин шиг үзэж буй бүдүүлэг явдал.

Бидний өмнө их том сорилт байна. Зөвлөлтийн үеийн колоничлолоос салаагүй хүмүүс их олон байна. Энэ колоничлолын сэтгэлгээг халах хэрэгтэй.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

АН-ын даргыг батламжлах асуудал байхгүй. АН-ын даргыг батламжилж буй асуудал огтоос байхгүй. Х.Баттулга өөрөө өөртэйгээ өрсөлдөөд 96 хувийн санал авдаг ардчилсан тогтолцоо байхгүй. Зарим дарангуйлагч улсад тоог нь дар л даа гээд ичдэг, Хойд Солонгос шиг юм болж байна. Манайд бол ичэхээ ч больчихсон юм байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn