Улаанбаатар, Бээжин чиглэлд улс хоорондын нислэгийн шинэ маршрут нээгджээ

Өчигдөр, 12 дугаар сарын 3-нд Монгол улсын агаарын тээврийн “Хүннү Эйр” компанийн MR801 нислэгийн онгоц Бээжингийн Дашин олон улсын нисэх буудалд газардлаа. Бээжингийн Дашин олон улсын нисэх буудлаас Монгол улсад ирж очих анхны шууд нислэгийн маршрут албан ёсоор нээгдэж буй нь энэ юм.

Шинэ маршрут нь Монгол улсын Чингис Хаан олон улсын нисэх буудал болон Бээжингийн Дашин олон улсын нисэх буудлын хооронд ирж очих бөгөөд долоо хоног тутмын мягмар, пүрэв, ням гаригт гурван удаагийн нислэг үйлдэх ажээ. Энэ маршрут нэвтэрснээр Хятад, Монгол хоёр орны бизнес эрхлэгчид, аялал жуулчлал, суралцагсдад нааш цааш явахад илүү боломж нээгдэж байгаа гэнэ.

Дашин олон улсын нисэх буудалд олон улсын болон Хонконг, Макао, Тайвань чиглэлд 30 гаруй маршрутаар дотоод гадаадын агаарын тээврийн 20 гаруй компани нислэг үйлдэж байна.

Эх сурвалж: Синьхуа


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn