АТГ “Хотын дарга асан М.Энхболд газар олголттой холбоотой асуудлаар АТГ-т ирж мэдүүлэг өгсөн нь үнэн. Харин Хотын дарга асан Ц.Батбаярыг автобустай холбоотой асуудлаар баривчилсан. Цагдан хориогүй. Өмнө нь түүнд автобустай холбоотой асуудал байсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байгаа. АТГ-аас газар олголт болон автобус худалдан авсан асуудлаар баримтыг нотлох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
2008 оноос эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул уг асуудлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэх, уг үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтийг гаргаснаа НЗДТГ-аас өчигдөр мэдээлсэн билээ.