Л.Наранбаатар: Нэг уут цементийг 15 мянган төгрөгөөр борлуулж эхэллээ

“Хөтөлийн цемент шохой”  ТӨХК-иас цементийн үнийн өсөлтийн эсрэг аяныг эхлүүлж, нэг уут цементийг 15000 төгрөгөөр худалдаалж эхэллээ. Тодруулбал тус үйлдвэр нь өөрийн гэрээт борлуулагчдаар дамжуулан захуудаар тодорхой хяналттайгаар, ченжийн гар дамжуулахгүйгээр борлуулалт хийж эхлээд байна.

Тус  үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар:

Бид нэг уут цементийг 15000 төгрөгөөр зарж байгаа. Байшин барьж буй нэг хүнд 7 хоногт нэг удаа 5 тонн цемент өгөх байдлаар зохицуулалт хийж байна. Яагаад гэхээр барилга байшин барьж байгаа хэрэглэгчид ихдээ 5 тонн цемент л долоо хоногтоо хэрэглэдэг.

Манайхаас ууттай цемент худалдаж авч байгаа компаниуд Улаанбаатар руу цементнийхээ үнийг нэмээд чэнжлээд зарж магадгүй. Үүн дээр шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Хэрвээ тийн компани байх юм бол бид гэрээ цуцална.

МАК, Монцементийн ууттай цементийг 24,000- 25,000₮ ( тонн нь 480,000-500,000₮) зарж буй нь сезоны улиралд айл өрхүүдэд маш их дарамт болж байна гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn